Үндсэн хэсэг рүү очих
Гурван сор

Ноолуур

Монгол ноолуур

goat

МОНГОЛ ЯМААНЫ НООЛУУР
Монгол орны газарзүйн байршил далайн түвшнээс дээш дунджаар 1500 метрт оршдог нь дээд зэргийн, чанартай ноолуур үүсэх үндсэн шалтгаан болдог. Хэдэн мянган жилийн тэсгим өвлийн шалгарлаар Монгол ямаанд илчит чанар бүхий, нарийн ширхэгт, зөөлөн ноолуур ургадаг болсон нь алтаар үнэлэгдэх чанарыг бий болгожээ.

СҮЛЖЭЭНИЙ НЯГТАРШИЛ
Gauge (GG) гэдэг нь нэг инчид сүлжигдэх гогцооны тоог илэрхийлдэг бөгөөд сүлжмэлийн нягтаршлыг тодорхойлоход ашигладаг үзүүлэлт юм. Ерөнхийдөө gauge-ийн тоо өндөр байх тусам сүлжээс нь нарийн, нимгэн, хөнгөн болдог.
Манай ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг 7GG, 12GG болон 14GG нягтаршилтайгаар үйлдвэрлэдэг бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний жин, бүтэц, дулаан хадгалах түвшнийг харилцан адилгүйгээр бий болгох боломжтой.

yarn

МИКРОН
Микрон нь нэг ширхэг ноолуурын голчийг хэмждэг нэгж юм. Ширхэг нарийн байх тусам арьсанд хүрэх мэдрэмж нь илүү зөөлөн, тансаг, эмзэг байдаг. Нарийн ноолуурын ширхэг нь ихэвчлэн ойролцоогоор 14–19 микрон байдаг. Манай ноолуурын ширхэгийн голч 15–17 микрон бөгөөд энэ нь бидний ашигладаг түүхий эдийн нарийн, өндөр чанарыг илтгэнэ.

ШИРХЭГТИЙН УРТ
Ширхэгтийн уртыг ширхэгийг тайван, сунгаагүй байдалд оруулан хэмждэг. Нарийн ноолуурын ширхэгийн урт ойролцоогоор 28–40 мм байдаг бөгөөд урт ширхэг нь ерөнхийдөө бүтээгдэхүүний эдэлгээний чанарыг нэмэгдүүлж, бөөсрөлтийг багасгахад нөлөөлдөг. Манай хамгийн сүүлийн лабораторийн шинжилгээгээр ноолуурын ширхэгийн урт 39.8 мм гэж тогтоогдсон.

Ноолуур арчилгаа